ЭСЯ-НЫ ЗӨВЛӨХ А.ЭРДЭНЭЧИМЭГ, БНХАУ-ЫН ГХЯ-НЫ ХИЛ, ДАЛАЙН ХЭРГИЙН ГАЗРЫН ЗӨВЛӨХ ЦАЙ ЯНЬДУНТАЙ УУЛЗАВ
ЭСЯ-ны Зөвлөх, хилийн төлөөлөгч, хурандаа А.Эрдэнэчимэг 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдөр БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Хил, далайн хэргийн газрын Зөвлөх бөгөөд Монгол, Хятадын Хилийн хамтарсан комиссын хятадын талын ахлах төлөөлөгч Цай Яньдунтай уулзав.
Талууд уулзалтаар хилийн боомтын болон хилийн төмөр замын асуудлаарх хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах, боомтуудын хэвийн үйл ажиллагааг хангах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төлөвлөлт, хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх асуудлаар санал солилцов.
Хоёр улсын Засгийн газар хоорондын Хилийн хамтарсан комиссын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өрнөж, хятадын талын комиссоос Монгол Улсын хилийн аймгуудад 8.5 сая юанийн эмнэлгийн тоног төхөөрөмж, халдвар хамгааллын хэрэгслийн тусламжийг хүлээлгэн өгсөн юм.
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia