БНХАУ-Д ЗОРЧИЖ БУЙ ИРГЭД БАНКНЫ ДАНС ШИНЭЭР НЭЭХ ЗӨВЛӨМЖ
БНХАУ сүүлийн жилүүдэд цахим худалдаа эрчимтэй хөгжиж, аливаа төлбөр тооцоог цахимаар буюу цахим төлбөрийн апплейкшн ашиглан хийх болсон бөгөөд гар утасны цахим төлбөрийн апплейкшнийг өөрийн банкны данстай холбон бүх төрлийн төлбөр тооцоо, гүйлгээг хийж байна.
БНХАУ-д зорчиж буй иргэд банкинд данс нээлгэхэд дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:
- Гадаад паспорт,
- Эзэмшигчийн өөрийн нэр дээр бүртгэлтэй хятад гар утасны дугаартай байх зэрэг болно.
Жич: АВС / Тариалангийн банк/ банк богино хугацаагаар зорчиж буй иргэдэд данс нээхгүй зэрэг харилцан адилгүй шаардлага тавьж байна.