images

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Элчин сайдын яамны мэдээ

2025-12-13

22

Бээжин хотын Цаг уурын албанаас 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр цасан шуурганы сэрэмжлүүлэг гаргаж, автозамд мөсжилт үүсэж, халтиргаа, гулгаа нэмэгдэх эрсдэлтэй байгааг анхааруулсан байна. 

Иймд БНХАУ-д ажиллаж, амьдарч, суралцаж буй болон тус улсад зорчихоор төлөвлөж байгаа иргэд Та бүхэн хот, орон нутаг хооронд зорчих зайлшгүй шаардлагатай бол холбогдох байгууллагаас гаргасан цаг уурын төлөв байдлын мэдээлэлтэй танилцаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг тус ЭСЯ-наас анхааруулж байна.